Төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил сэдвээр сургалтыг ажлын байранд зохион байгууллаа
2020-10-23

"Төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил" сэдэвт сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлын байранд зохион байгууллаа. Уг сургалтад байгууллагын нийт ажилтнууд хамрагдсан бөгөөд Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн  багш, дэд профессор (PhD) Н.Цолмонтуяа сургалт хийлээ. Сургалтаар:

Төрийн албан хаагчдын ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тухай, төрийн албаны үнэ зүйл гэж юу болох, төрийн албан хаагчдад ёс суртахууны ямар шаардлага тавигддаг, эерэг харилцааг эрхэмлэх түүнийг хэрхэн бий болгох зэрэг олон чухал сэдвээр ярилцсан үр өгөөжтэй сургалт боллоо.