Home » Зөвлөгөө » Бага насны хүүхдийг зөв хооллох зөвлөмж

Бага насны хүүхдийг зөв хооллох зөвлөмж

September 28, 2016 2:35 am by: Category: Зөвлөгөө, Эрүүл мэнд A+ / A-

Хүүхдийн бие бялдар, оюун ухааны хөгжилтийг дэмжих, дархлааг  сайжруулах, тэднийг аливаа өвчин эмгэг ялангуяа хоолтой холбоотой өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл чийрэг өсөхөд энэхүү зөвлөмж тустай.

huuhed_hool_hoollolt

Хүүхэд төрсний дараах эхний 2 жилд  өсөлт хөгжилт  хамгийн худацтай явагддаг. Мөн тархи мэдрэлийн эрхтний хөгжил 3 хүртэл насанд эрчимтэй өсч, хөгждөг. Энэ хурдацтай өсөлт, хөгжилтийг дагаад хоол, хүнсний хэрэглээ ч нэмэгддэг. Хүүхдийн биеийн жин 1 гр-аар нэмэгдэхэд 7 ккал илч зарцуулагддаг. Хүүхдийн өсөлтийн үе шатыг харгалзан зөв зохистой хооллосноор хүүхдийн бие бялдар, сэтгэхүйн хэвийн өсөлтийг хангаад зогсохгүй гадаад орчны харш нөлөөллийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж эрүүл чийрэг, өсөн торнихын үндэс болно.

Цэцэрлэгийн насны хүүхдийн зөв хооллолтын онцлог

Энэ насны хүүхдийн бие бялдар,  сэтгэхүй,  дотоод эрхтэн тогтолцоо нь өсч хөгжихөд хэрэгцээтэй  тэжээлийн бодисоор, булчин, бүх эрхтний  үйл ажиллагааг  хэвийн явуулахад хэрэгцээтэй илчлэгээр зогсолтгүй хангагдах шаардлагатай. Хүүхдийн  хөдөлгөөн ихэсч илч зарцуулалт нь ихэсдэг  тул зарцуулсан илчийг байнга нөхөж байх шаардлагатай. Хэрэв хоолны тэжээллэг чанар хангалгүй, тэжээлийн бодисуудын  харьцаа алдагдвал хүүхдийн бие махбодод агуулагдах уураг буюу өсөлтийн хүчин зүйл, дааврын хэмжээ найрлагад нөлөөлснөөр  бие махбодын нэг юмуу хэд хэдэн хэсэг, тухайлбал, хөл нь богино, цээж, хөлний шуу урт болох, дотоод эрхтнүүд  тухайлбал ходоодны хэмжээ бага, гэдэс нь хэт урт болох гэх мэт тэнцвэргүй өсч хөгждөг, бага насны хүүхдийн хоолноос насанд хүрэгчдийн хоолонд шилждэг гэх мэт нилээд онцлогтой юм.

Үүнд:

  • Цагаан болон 1, 2-р гурил, уг гурилаар хийсэн бүтээгдэхүүн, хар талхыг хослуулан хэрэглэх
  • Цэцэрлэгийн насны хүүхдэд хонины махаар хийсэн бууз, баншийг сард 1-2 удаа өгнө. 7 хоногийн 3 өдөр нь үхрийн мах, 1-2 өдөр нь загас, тахианы мах өгөх, 1 өдөр нь махгүй хоол хэрэглэвэл махны зохистой хэрэгцээг хангана.
  • Өдөрт 1 аяга сүү эсвэл 1 аяга тараг өгч хэвших.
  • Үндсэн ногоонуудаас гадна биеийн эсэргүүцэл сайжруулах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, аминдэм, эрдсээр баялаг аль болох олон төрлийн хүнсний ногоо хэрэглэ.
  • Өөрийн оронд ургадаг нохойн хошуу, чацаргана,аньс, тарвас, нэрс, үхрийн нүд гэх мэт жимсийг шинээр нь болон шүүс болгон хэрэглэ, өвөл, хаврын улиралд хатаасан, хөлдөөсөн, чанамал байдлаар хэрэглэ.
  • Хоолыг аягалаж, таваглахдаа тэдний сонирхлыг татах хэлбэр дүрс оруулах төдийгүй хооллож буй орчинг цэвэр цэмцгэр, аюулгүй байх хэрэгтэй.

 

baga nas

 

 

Бага насны хүүхдийг зөв хооллох зөвлөмж Reviewed by on . Хүүхдийн бие бялдар, оюун ухааны хөгжилтийг дэмжих, дархлааг  сайжруулах, тэднийг аливаа өвчин эмгэг ялангуяа хоолтой холбоотой өвчин, эмгэгээс урьдчилан сэргий Хүүхдийн бие бялдар, оюун ухааны хөгжилтийг дэмжих, дархлааг  сайжруулах, тэднийг аливаа өвчин эмгэг ялангуяа хоолтой холбоотой өвчин, эмгэгээс урьдчилан сэргий Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

Current day month ye@r *

scroll to top
Visit Us On TwitterVisit Us On FacebookVisit Us On Youtube