Home » Мэдээ мэдээлэл » ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

February 23, 2017 9:44 am by: Category: Мэдээ мэдээлэл, Худалдан авах ажиллагааны, Үйл ажиллагааны A+ / A-

Огноо: 2017.02.24

Тендер шалгаруулалтын нэр: “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ӨҮХ 17/02 НТШ-01

Сургуулийн өмнөх  боловсролын байгууллагуудад хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т эрх бүхий тендерт оролцогчдоос хүнсний түүхий эд,бараа бүтээгдэхүүн, цэвэрлэгээний материал нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багц 1. Хонины мах

Багц 2. Үхрийн мах

Багц 3. Төмс, хүнсний ногоо

Багц 4. Орос дээд гурил эсхүл түүнтэй дүйцэх

Багц 5. Монгол гурил эсхүл түүнтэй дүйцэх

Багц 6. Орос гоймон эсхүл түүнтэй дүйцэх

Багц 7. Монгол туузан гоймон эсхүл түүнтэй дүйцэх

Багц 8. Цагаан будаа

Багц 9. Элсэн чихэр

Багц 10. Хуурай сүү

Багц 11. Байгалийн жимс

Багц 12. Будааны төрөл

Багц 13. Цагаан идээ

Багц 14. Нөөшилсөн бүтээгдэхүүн

Багц 15. Тахианы мах

Багц 16. Монгол печень эсхүл түүнтэй дүйцэх

Багц 17. Орос печень эсхүл түүнтэй дүйцэх

Багц 18. Нарийн ногоо

Багц 19. Компотны материал

Багц 20. Ургамлын тос

Багц 21. Цэвэрлэгээний материал

 

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Санал болгох үнийн дүнгийн 50% -аас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгох үнийн дүнгийн 30% -аас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгох үнийн дүнгийн 50% -аас багагүй байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

 

Тендерийн хамт санал болгох үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

  • Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
  • Дотоодны давуу эрхийн зөрүү тооцно
  • Тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж болно.

Тэндерийн баримт бичгийн төлбөрийг “Өсвөр Үе Хүнс”ОНӨААТҮГ-ын Улаанбаатар банк 2611077920 тоот дансанд тушааж, төлбөрийн баримтыг албан бичгийн хамт авчирна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг, бусад мэдээллийг авах болон тендер ирүүлэх хаяг:

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 16-р хороололд, өөрийн байранд, Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Зоригоо

Утас: 11-456922

ТЕНДЕРИЙН УРИЛГА Reviewed by on . Огноо: 2017.02.24 Тендер шалгаруулалтын нэр: “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: ӨҮХ 17/02 НТШ-01 Сургуулийн Огноо: 2017.02.24 Тендер шалгаруулалтын нэр: “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: ӨҮХ 17/02 НТШ-01 Сургуулийн Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

Current day month ye@r *

scroll to top
Visit Us On TwitterVisit Us On FacebookVisit Us On Youtube