Шуурхай мэдээ
Home » Үйл ажиллагааны » ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

September 28, 2017 9:00 am by: Category: Үйл ажиллагааны A+ / A-

Огноо: 2017.09.28

Тендер шалгаруулалтын нэр: “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ӨҮХ 17/02 НТШ-01-R1

Сургуулийн өмнөх  боловсролын байгууллагуудад хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т эрх бүхий тендерт оролцогчдоос хүнсний түүхий эд, бараа бүтээгдэхүүн, цэвэрлэгээний материал нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багц 5. Гурил

Багц 9. Элсэн чихэр

Багц 10. Хуурай сүү

Багц 12. Будааны төрөл

Багц 13. Цагаан идээ

Багц 14. Нөөшилсөн бүтээгдэхүүн

Багц 15. Тахианы мах

Багц 17. Орос печень эсхүл түүнтэй дүйцэх

Багц 21. Цэвэрлэгээний материал

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 20,000 /хорин мянга/ төгрөг /Уг тендерийн эхний шалшаруулалтанд оролцсон аж ахуйн нэгжүүдэд үнэ төлбөргүйгээр/, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна./ТББ-ийн үнийг тушаах данс: Улаанбаатар хотын банк-2611077920-“Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ/

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Санал болгох үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгох үнийн дүнгийн 30% -аас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 1 жил /2016 он/
  • Сүүлийн 1 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгох үнийн дүнгийн 30% -аас багагүй байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн хамт санал болгох үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

  • Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
  • Дотоодны давуу эрхийн зөрүү тооцно
  • Тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж болно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг, бусад мэдээллийг авах болон тендер ирүүлэх хаяг:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 16-р хороололд, өөрийн байранд, Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Г.Энхбуд

Утас: 11-456922

ТЕНДЕРИЙН УРИЛГА Reviewed by on . Огноо: 2017.09.28 Тендер шалгаруулалтын нэр: “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: ӨҮХ 17/02 НТШ-01-R1 Сургуули Огноо: 2017.09.28 Тендер шалгаруулалтын нэр: “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: ӨҮХ 17/02 НТШ-01-R1 Сургуули Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

Current day month ye@r *

scroll to top
Visit Us On TwitterVisit Us On FacebookVisit Us On Youtube