Home » Үйл ажиллагааны » ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

December 5, 2017 8:33 am by: Category: Үйл ажиллагааны A+ / A-

одооТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2017.12.05

Тендер шалгаруулалтын нэр: “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: ӨҮХ/2018-НТШ-01

 

Сургуулийн өмнөх  боловсролын байгууллагуудад хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т эрх бүхий тендерт оролцогчдоос хүнсний түүхий эд, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 Багц 1. Хонины мах

Багц 2. Үхрийн мах

Багц 3. Төмс, хүнсний ногоо

Багц 4. Гурил

Багц 5. Гоймон

Багц 6. Элсэн чихэр

Багц 7. Хуурай сүү

Багц 8. Байгалийн жимс

Багц 9. Цагаан будаа

Багц 10. Будааны төрлүүд

Багц 11. Цагаан идээ

Багц 12. Тахианы мах

Багц.13  Дотоодын печень эсхүл түүнтэй дүйцэх

Багц 14. Гадаадын печень эсхүл түүнтэй дүйцэх

Багц 15. Нарийн ногоо

Багц 16. Компотны материал

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 /тавин мянга/төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно /Тендерийн баримт бичгийн үнийг тушаах данс: Улаанбаатар хотын банк-2611077920 тоот данс, “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ/. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгох үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгох үнийн дүнгийн 50% -аас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2015, 2016/
  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгох үнийн дүнгийн 50%-аас багагүй байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн хамт санал болгох үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

  • Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
  • Дотоодны давуу эрхийн зөрүү тооцно
  • Тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж болно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг, бусад мэдээллийг авах болон тендер ирүүлэх хаяг:

 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 16-р хороололд, өөрийн байранд, Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Г.Энхбуд

Утас: 11-456922

ТЕНДЕРИЙН УРИЛГА Reviewed by on . ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо: 2017.12.05 Тендер шалгаруулалтын нэр: “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авах Тендер шалгаруулалтын дугаар: ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо: 2017.12.05 Тендер шалгаруулалтын нэр: “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авах Тендер шалгаруулалтын дугаар: Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

Current day month ye@r *

scroll to top
Visit Us On TwitterVisit Us On FacebookVisit Us On Youtube