Шуурхай мэдээ
Home » Мэдээ мэдээлэл » ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

December 25, 2018 7:15 am by: Category: Мэдээ мэдээлэл A+ / A-

Огноо: 2018.12.25

Тендер шалгаруулалтын нэр: “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчдийг сонгох нээлттэй тендер шалгаруулалт

Тендер шалгаруулалтын дугаар: ӨҮХОНӨААТҮГ/201912001

 “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос хүнсний түүхий эд, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер шалгаруулалт нь дараах 14 багцтайгаар явагдана.

  • Багц 1. Хонины мах
  • Багц 2. Үхрийн мах
  • Багц 3. Төмс, хүнсний ногоо
  • Багц 4. Гурил
  • Багц 5. Элсэн чихэр
  • Багц 6. Байгалийн жимс
  • Багц 7. Цагаан будаа
  • Багц 8. Будааны төрлүүд
  • Багц 9. Цагаан идээ
  • Багц 10. Тахианы мах
  • Багц 11. Гадаадын жигнэмэг эсхүл түүнтэй дүйцэх
  • Багц 12. Нөөшилсөн бүтээгдэхүүн
  • Багц 13. Нарийн ногоо
  • Багц 14. Компотны материал

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 /Тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил (2016, 2017)-ийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгох үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгох үнийн дүнгийн 50% -аас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2016, 2017/
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгох үнийн дүнгийн 50%-аас багагүй байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн хамт тухайн багцын төсөвт өртгийн 2 хувьтай тэнцэх үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 20 минутад нээнэ.

 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй

  • Дотоодны давуу эрхийн зөрүү тооцно
  • Тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж болно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг, бусад мэдээллийг доорх хаягаар авна уу,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 16-р хороололд, өөрийн байранд, Үнэлгээний хороо.

  • www.tender.gov.mn цахим системээр тендер ирүүлнэ.
  • Утас: 11-456922
  • Жич: Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn вэб сайтаас татаж авна уу.
ТЕНДЕРИЙН УРИЛГА Reviewed by on . Огноо: 2018.12.25 Тендер шалгаруулалтын нэр: “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчдийг сонгох нээлттэй тендер шалгаруулалт Тендер Огноо: 2018.12.25 Тендер шалгаруулалтын нэр: “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-т Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчдийг сонгох нээлттэй тендер шалгаруулалт Тендер Rating: 0

Related Posts

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On TwitterVisit Us On FacebookVisit Us On Youtube