Home » Мэдээ мэдээлэл » Таны хадгаламжийг даатгасан уу?

Таны хадгаламжийг даатгасан уу?

March 5, 2014 8:16 pm by: Category: Мэдээ мэдээлэл A+ / A-

Хадгаламжийн даатгалын корпораци арилжааны банкуудад төвлөрсөн иргэдийн хадгаламжийг даатгаж байгаа бөгөөд шимтгэлийг төвлөрүүлж дуусч байна. Тодруулбал, тус корпораци өнгөрсөн оны зургадугаар сард гэрчилгээгээ авч, албан ёсоор байгуулагдсан юм. Корпорацид арилжааны банкууд харилцагчдынхаа хадгаламжийг даатгуулахын тулд  шимтгэл төлөх бөгөөд одоогийн байдлаар 14 орчим тэрбум төгрөг төвлөрөөд байгаа ажээ. Энэ жилийн хувьд 17 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй талаар албаныхан мэдээллээ. Банкуудаас шимтгэл төвлөрүүлснээр Хадгаламжийн даатгалын корпораци цаашид үүсч болох банкны эрсдлээс иргэдийн хадгаламжийг хамгаалж, шаардлагатай үед нөхөн төлбөрийг иргэдэд өгөх зэрэг арга хэмжээ авах юм байна.

Банкны систем хоёр шатлалт тогтолцоонд шилжсэнээс хойш арилжааны банкуудыг эрсдлээс хамгаалах зайлшгүй шаардлагатай болсон бөгөөд банкинд хадгаламж эзэмшигчдийн 99 орчим хувийг 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэд эзэлдэг ажээ. Тиймээс дийлэнх олонхийн эрх ашгийг бодолцон үзэж иргэдийн 20 хүртэлх сая төгрөгийнхадгаламжийг даатгана гэж хязгаар тогтоосон байна.

У.БОЛОР
Таны хадгаламжийг даатгасан уу? Reviewed by on . Хадгаламжийн даатгалын корпораци арилжааны банкуудад төвлөрсөн иргэдийн хадгаламжийг даатгаж байгаа бөгөөд шимтгэлийг төвлөрүүлж дуусч байна. Тодруулбал, тус ко Хадгаламжийн даатгалын корпораци арилжааны банкуудад төвлөрсөн иргэдийн хадгаламжийг даатгаж байгаа бөгөөд шимтгэлийг төвлөрүүлж дуусч байна. Тодруулбал, тус ко Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

Current day month ye@r *

scroll to top
Visit Us On TwitterVisit Us On FacebookVisit Us On Youtube