Home » Мэдээ мэдээлэл » Холбоо барих » Ерөнхийлөгч шагналын хуулийн төслөөр мэдээлэл хийнэ

Ерөнхийлөгч шагналын хуулийн төслөөр мэдээлэл хийнэ

January 7, 2016 3:15 am by: Category: Холбоо барих A+ / A-

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзна. Тэрбээр энэ удаагийн уулзалт Төрийн шагналын хуулийн төслөөр мэдээлэл хийхэд чиглэгдэж байгаа аж. Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 15 дугаар захирамжаар Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Энэ хугацаанд ажлын хэсэг 20 гаруй удаа хуралдаж, нийгмийн дэд бүлгүүдийн төлөөллөөс санал авч, Иргэний танхимаар хэлэлцүүлж саналыг тусгаж ирсэн байна. Ингэснээр Төрийн шагналын тухай хуулийн төсөл үндсэндээ бэлэн болжээ.

Уулзалт өнөөдөр 11.00 цагт Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д болох юм.

Ерөнхийлөгч шагналын хуулийн төслөөр мэдээлэл хийнэ Reviewed by on . Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзна. Тэрбээр энэ удаагийн уулзалт Төрийн шагналын хуулийн төслөөр мэдээлэл хийхэд чиглэгдэж байгаа аж. Ерөнхийл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзна. Тэрбээр энэ удаагийн уулзалт Төрийн шагналын хуулийн төслөөр мэдээлэл хийхэд чиглэгдэж байгаа аж. Ерөнхийл Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

Current day month ye@r *

scroll to top
Visit Us On TwitterVisit Us On FacebookVisit Us On Youtube