НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүн төлөөлөгчид байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ажиллаа. Хүүхдийн хоолонд нийлүүлэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага, татан авалт, хадгалалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Тус арга хэмжээнд Боловсролын ерөнхий газар, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын төлөөлөл, “Асгат”, “Багачууд хүнс”, “Хүнс хангамж” ОНӨААТҮГ байгууллагууд оролцож, тулгамдсан асуудлаа ярилцлаа.


