Хүнсний бүтээгдэхүүн авахдаа анхаарах зүйлс

 2016-04-14 12:00:00  МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

 Хуваалцах Жиргэх

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төвөөс сар шинийн баяртай холбоотойгоор иргэдэд хүнсний бүтээгдэхүүн авахдаа анхаарах зөвлөмжийг гаргажээ. Үүнд:

  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг шалгах
  • Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын бүрэн бүтэн эсэх
  • Хиам, өндөг, бялуу, зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалан худалдаалж байгаа эсэх
  • Өндөгний хальс нимгэрч өнгө нь өөрчлөгдөөгүй, хагарч цуураагүй, гадна тал нь бохирдсон эсэх
  • Шилэн савтай бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн эсэх
  • Лаазалсан бүтээгдэхүүний сав зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч төвийсөн, дарахад хонхолзож байгаа эсэх
  • Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж муудсан шинж тэмдэг илэрсэн бол худалдан авахгүй байх зэрэг болно.

Хэрэв таны худалдан авах гэж буй бүтээгдэхүүнд ямар нэгэн зөрчил илэрсэн бол харьяа нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.

Өмнөх
Дараах

Шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүлээн авахыг хүсвэл биднийг дагаарай

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй

Хөдөлмөрийн аюулгүй байдал

Чанар стандарт

Нийгмийн хариуцлага

ХОЛБОО БАРИХ

© 2025-“Өсвөр үе хүнс”