“Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-ын 2025-2028 оны стратеги төлөвлөгөө

АЛСЫН ХАРАА

“ХҮҮХЭД БҮР ЧАНАРТАЙ, ТЭНЦВЭРТЭЙ, ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХҮНС ХЭРЭГЛЭХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛСЭН НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА БОЛНО”

УРИА: “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ ХҮҮХЭД”

 ЭРХЭМ ЗОРИЛГО

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ӨСӨЛТ ХӨГЖИЛТӨД НИЙЦСЭН, ЧАНАРТАЙ, АЮУЛГҮЙ ХҮНСЭЭР ТОГТМОЛ ХАНГАХ ЗАМААР ЭРҮҮЛ, АЗ ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙГ БИЙ БОЛГОХОД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ

 ҮНЭТ ЗҮЙЛ

“Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ нь үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлах бөгөөд энэхүү стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дараах зүйлсийг эрхэмлэнэ. Үүнд:

  • Хүүхэд төвтэй байдал – Бүх шийдвэр, үйлчилгээ нь хүүхдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хүртээмжтэй, чанартай, шуурхай байх зарчимд тулгуурлана.
  • Ил тод байдал ба хариуцлага – Шийдвэр, үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэднээлттэй байлгаж, хариуцлагыг тодорхой болгоно.
  • Мэргэшсэн байдал – Байгууллагын ажилтан, удирдлага нь мэдлэг, чадвар, ёс зүйд    суурилсан  мэргэшсэн      байдалтай       байна.
  • Шинэчлэл ба инноваци – Үйл ажиллагаандаа шинэ арга хэрэгсэл, дижитал шийдлийг    нэвтрүүлж,    тасралтгүй    сайжруулалтыг    дэмжинэ.
  • Хамтын оролцоо – Эцэг эх, боловсролын байгууллага, бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах
  • Дасан зохицохчадвар – Өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засаг, технологийн орчинд уян хатан, хариу арга хэмжээ авч чадах чадварыг хөгжүүлнэ.
Өмнөх
Дараах

Шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүлээн авахыг хүсвэл биднийг дагаарай

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй

Хөдөлмөрийн аюулгүй байдал

Чанар стандарт

Нийгмийн хариуцлага

ХОЛБОО БАРИХ

© 2025-“Өсвөр үе хүнс”