2025 оны 3 дугаар улирал-Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн тайлан

2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэдээс байгууллагын үйл ажиллагаа болон албан тушаалтантай холбоотой өргөдөл, гомдол ирүүлээгүй байна.

    Харин байгууллагын ажилчдаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтүүд бүртгэгдсэн бөгөөд ирсэн өргөдлүүдийг хүлээн авч, бүртгэн, холбогдох албан тушаалтанд танилцуулж, хуулийн хугацаанд шалган, шийдвэрлэж ажилласан болно.

       Мөн байгууллагад ирсэн өргөдлүүдийг зохих журмын дагуу erp.ulaanbaatar.mn-д “Өргөдөл гомдол” хэсэгт бүртгэн оруулж шийдвэрлэлтийг дээд шатны байгууллагын холбогдох мэргэжилтнүүдээр хянуулж, удирдлагуудад эргэн танилцуулж ажилласан. 

     Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “UB ERP”дотоод удирдлагын системд манай байгууллагын 2025 оны 01 дүгээр сарын 02-оос 2025 оны 09 дүгээр сарын 29-ний хооронд 18 өргөдөл хүлээн авч шийдвэрлэсэн байна.

            Үүнд: Цалингийн тодорхойлолт олгохыг хүссэн өргөдөл 14, хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл 1, цалингийн урьдчилгаа хүссэн өргөдөл 1, шинэ байр худалдаж авсан тул байгууллагын дотоод журмын дагуу тэтгэмж олгож өгөхийг хүссэн өргөдөл 1 ирсэн, нийт ирсэн 18 өргөдөл, хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэн ажилласан.

Өмнөх
Дараах

Шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүлээн авахыг хүсвэл биднийг дагаарай

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй

Хөдөлмөрийн аюулгүй байдал

Чанар стандарт

Нийгмийн хариуцлага

ХОЛБОО БАРИХ

© 2025-“Өсвөр үе хүнс”