“Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа
2024-05-20 10:20:00 МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлиг, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2021 оны 58 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаарх авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2021 оны 350 дугаар тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулах тухай 2024 оны А/238 дугаар тушаал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай байгуулсан “Байгаль орчин аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах” Д/24-22 дугаар гэрээний хэрэгжилтийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр “Ногоон хот-Иргэний оролцоо”, “Арчлахгүй бол ургахгүй” уриатайгаар зохион байгуулсан 2024 оны хаврын мод тарих арга хэмжээнд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын хамт олон Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шинэ нисэхийн зам дагуу “Ногоон хэрэм” төслийн талбайд хуваарийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мод тарилаа.
Өөрийн хуваарилагдсан талбайд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн ойн инженер Л.Лхамсүрэнгээс мэргэжил арга зүйн зөвлөгөө авч, технологийн дагуу нийт 50 ширхэг хайлаас мод тарьсан.


