Байгууллагаас үзүүлэх үйлчилгээ, бүрдүүлэх материал, шийдвэрлэх журам

Манай байгууллага нь нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын хэрэглээний хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх үндсэн үйл ажиллагааг явуулдаг орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот газар юм.  Үйлчилгээ нь үндсэн 2 ангилалд хуваагдана. 

Үүнд:

  1. Эрүүл ахуй, ариун цэврийн шинжилгээ баталгаажилт хийгдсэн, шинэлэг хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр цэцэрлэг, сургуулийн байгууллагыг өдөр тутамд, тасралтгүй, түргэн шуурхай ханган ажиллах

           Үйлчилгээ авах:  Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль байна. Хамтран ажиллах гэрээ байгуулахад 11-456922 дугаарын утсаар холбогдоно.

2. Цэцэрлэг, сургуулийг хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр тасралтгүй ханган ажиллах нийлүүлэгч байгууллагуудыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах. 

          Үйлчилгээ авах:  Цэцэрлэг, сургуульд хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүд нь сонгон шалгаруулалтын урилга, нөхцөл,                           шаардлага, бүрдүүлэх материал буюу тендерийн баримт бичгийн дэлгэрэнгүй мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудаснаас авах боломжтой. Дэлгэрэнгүйг:

https://www.tender.gov.mn/mn/invitation?get=1&page=1&perPage=20&selClientId=1496467042556&selGovernorId=154&year=2023

Өмнөх
Дараах

Шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүлээн авахыг хүсвэл биднийг дагаарай

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй

Хөдөлмөрийн аюулгүй байдал

Чанар стандарт

Нийгмийн хариуцлага

ХОЛБОО БАРИХ

© 2025-“Өсвөр үе хүнс”