АЛСЫН ХАРАА
| “ХҮҮХЭД БҮР ЧАНАРТАЙ, ТЭНЦВЭРТЭЙ, ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХҮНС ХЭРЭГЛЭХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛСЭН НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА БОЛНО” |
УРИА: “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ ХҮҮХЭД”
ЭРХЭМ ЗОРИЛГО
| НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ӨСӨЛТ ХӨГЖИЛТӨД НИЙЦСЭН, ЧАНАРТАЙ, АЮУЛГҮЙ ХҮНСЭЭР ТОГТМОЛ ХАНГАХ ЗАМААР ЭРҮҮЛ, АЗ ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙГ БИЙ БОЛГОХОД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ |
ҮНЭТ ЗҮЙЛ
“Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ нь үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлах бөгөөд энэхүү стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дараах зүйлсийг эрхэмлэнэ. Үүнд:
- Хүүхэд төвтэй байдал – Бүх шийдвэр, үйлчилгээ нь хүүхдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хүртээмжтэй, чанартай, шуурхай байх зарчимд тулгуурлана.
- Ил тод байдал ба хариуцлага – Шийдвэр, үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэднээлттэй байлгаж, хариуцлагыг тодорхой болгоно.
- Мэргэшсэн байдал – Байгууллагын ажилтан, удирдлага нь мэдлэг, чадвар, ёс зүйд суурилсан мэргэшсэн байдалтай байна.
- Шинэчлэл ба инноваци – Үйл ажиллагаандаа шинэ арга хэрэгсэл, дижитал шийдлийг нэвтрүүлж, тасралтгүй сайжруулалтыг дэмжинэ.
- Хамтын оролцоо – Эцэг эх, боловсролын байгууллага, бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах
- Дасан зохицохчадвар – Өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засаг, технологийн орчинд уян хатан, хариу арга хэмжээ авч чадах чадварыг хөгжүүлнэ.


