Хүүхдийнхээ-шүдийг-зөв-арчлаарай


 

Сvvн шvд, байнгын шvд

1414

Хvvхдийг 6-7 сартай байхад нь анхны сvvн шvд гардаг. 2 нас хагастайд нь сvvн шvд ургаж дуусах ба дээрээ 10, доороо 10 шvдтэй болсон байна. Хvvхдийг 6 настайд нь сvvн шvд байнгын шvдээр (ясан шvдээр) солигдож эхэлдэг. Байнгын шvдний даралтаар сvvн шvдний сурвалж удаан хугацаанд шимэгдсэнээр сvvн шvдний цєгц сурвалжгvй болж єєрєє унадаг. 6-13 насанд байнгын шvднvvд ургаж гvйцдэг. Адаг араа нилээд хожуу гарах ба эсвэл огт гарахгvй. 32 байнгын шvд 2 эрvvнд хуваагдаж байрладаг.

Шvд, буйл эрvvл байхын ач тус

Шvд эрvvл бол бие эрvvл гэж бид ярьдаг. Энэ нь vнэн юм. Шvд хоолыг бутлаж жижигрvvлдэг. Харин мах, ногоог амны хєндийд сайтар бутлаагvйгээс болж хvний биед хэрэгцээтэй тэжээллэг бодисуудыг (витамин, эрдэс) авч чадахгvйд хvрдэг. Шvд эрvvл байвал цоорсон шvднээс бусад эрхтэнд халдвар тархах аюулгvй болно.

Шvд мєн хэл ярианд чухал vvрэгтэй. Vvдэн шvд байхгvй бол ибид ихэнх vгийг тод хэлж чадахгvй. Эрvvл шvд, буйлтай хvн сайхан харагдахаас гадна амнаас эвгvй vнэр гарахгvй, шvд, буйл євдєхгvй, шvдний эмчилгээнд мєнгєг vрэхгvй зэрэг олон сайнталтай.             Сүүн шүд чухал !

                      

1313

Зарим эцэг эхчvvд сvvн шvийг (солигддог шvд) учраас тэдгээрийг арчлах шаардлагагvй гэж vздэг. Гэвч vнэн хэрэгтээ сvvн шvдний эрvvл мэнд юунаас чухал Яагаад гэвэл: • Хорхойтсон сvvн шvд маш хvчтэй євддєг. • Хорхойтсон сvvн шvд нь байнгын шvднийхээ ургалтыг гэмтээж болно. • Хорхойтсон сvvн шvдийг авахад араанууд арагшаа бvрж байнгын шvд ургах зай байхгvй болдог учир ясанд шvд далий ба давхар ургадаг. • Хорхойтсон сvvн шvдэнд маш их бактери агуулагддаг бєгєєд эдгээр бактери нь шинээр ургасан байнгын шvдэнд амархан халдаж хорхойтуулдаг.

Амны хєндийн эрvvл ахуй анхны сvvн шvднээс эхэлдэг

Шvдний єнгєрийг шvдний сойзоор єдєр бvр цэвэрлэснээр шvдний цоорол, буйлны vрэвслээс хамгаална. Хvvхдийн анхны сvvн шvд ургаж эхэлсэнээс хойш 3 нас хvртэл шvдийг нь зєвхєн усаар орой бvр угаагаарай. Хvvхэд єєрийн сойзтой байх ёстой. Зєєлєн vстэй сойз буйланд сайн. Длгvvрээс зєєлєн vстэй сойз олдохгvй бол сойзыг буцлам халуун усаар зєєлрvvлж болно. Арзайж хуучирсан vстэй сойж шvдийг сайн цэвэрлэж чадахаа больдог учир солих хэрэгтэй.

Фтортой оо цоорохос хамгаалдаг.

1515

  3-аас дээш насны хvvхдvvд оог залгихгvйгээр амаа зайлж асгах чадвартай болсон байдаг тул энэ наснаас фтортой оогоор угааж болно. Шvдний оонд байгаа фтор шvдийг хvчилд тэсвэртэй болгож алдагдлыг нєхєн эрvvлжvvлж хорхойтохоорс хамгаалдаг. Монголд Blend a med, Close up, Pepsodent, Colgate зэрэг фтортой оонууд байдаг. Хvvхдэд зориулсан гоё амттай фотортой оонууд ч бас байгаа. Фтортой ооны саванд дээр англиар fluoride гэж бичсэн байдаг. Мєн ооны хэрэглэх хугацааг шалгах хэрэгтэй. Учир нь хугацаа дууссан ооны найрлаган дахь фторын хэмжээ багасдаг. Манай орны зарим нутагт тухайлбал: Дорноговь, Хєвсгєл аймгийн зарим нутгуудад ундны усны фторын найрлага єндєр байдаг учраас шvдийг толботой болгодог. Ийм газарт хvvхэд фтортой оо хэрэглэж болохгvй  

Яагаад шvд хорхойтдог вэ?

  Цэвэр хурууны хумсаар шvдээ хусвал хумсны завсар шаравтар зєєлєн юм ордог. Энэ бол шvдний єнгєр. Єнгєрт байдаг бактериас болж шvд хорхойтдог, єєрєє хэлбэл шvд цоордог. Бактерийн хоол нь чихэр юм. Тєрєл бvрийн хоолонд чихэр бага хэмжээгээр байдаг бєгєєд чихэр, шоколад, печень, ундаа, чихэртэй цай гэх мэт нь маш их чихэртэй. Бактери чихрийг задалж хvчил vvсгэдэг. Хvчил нь маш хvчтэй учраас шvдний бvтцийг алдагдуулдаг. Энэ бvтцийн алдагдал нь шvлсэнд агуулагддаг эрдэс бодисын тусламжтайгаар эргэж эрдэсжих боломжтой. Харин чихрлэг зvйл ойр ойрхон хэрэглэхэд эргэж эрдэсжих хугцаа хангалтгvй болж шvд цоорно. Эхлээд шvдний паалан цоордог. Дараа нь цоорол улам гvнзгийрэн томорсноор шvд євддєг. Цоорсон шvднээс бактериуд цусаар дамжин бусад эрхтэнд тархах аюултай учраас эмчлvvлэх эсвэл авахуулах шаардлагатай.

 

 

 

 

 

Чихэрлэг зvйл бага хэрэглvvлвэл сайн

Угжаар чихэртэй цай, ундаа гэх мэтийг єгвєл хvvхдийн шvд маш амархан цоорно. Шєнийн цагт чихэрлэг зvйлээр угжиж хэрхэвч болохгvй! Хєхєлтийг элсэн чихэр, зєгийн бал, жимсний чанамал эсвэл єєр чихэртэй зvйлд битгий дvрээрэй! Нэг нас хvртэлх хvvхдэд чихэр, шоколад ундаа огт єгєхгvй байвал сайн. Ер нь чихэр, шоколад, печень сайн хоол биш, ямар ч витамингvй тєдийгvй шvдний цоорол vvсгэдэг амттан учраас хvvхдэд аль болох бага єгєєрэй. Та хvvхдэд амттан єгєхийг хvсвэл яг хоолных нь дараа єгвєл шvдэнд тийм ч аюултай биш. Барууны орнуудад олон гэр бvл чихрийн єдєртэй. Єєрєєр хэлбэл хvvхэд долоо хоногийн зєвхєн нэг єдєрт (жишээ нь: хагас сайн єдєрт) чихэр идэж болно. Бага насны хvvхэд vvнийг амархан сурах бєгєєд єєр єдєрт чихэр нэхэгvй байх сайн талтай. Хvvхдээ цэцэрлэгт явахад нь битгий чихэр єгєєрэй.

Бактери халдаахаас зайлсхий!

Шvдний цоорол нь халдварт євчин юм. Бага насны хvvхдийн амны хєндий эх нь (аав, эмээ гэх мэт) шvлсээрээ дамжуулан шvдний цоорол vvсгэдэг бактерийг халдаадаг. Хvvхэд нэгэнт халдвар авсан бол хэзээ ч vvнээс ангижрахгvй. Харин сургуулийн ємнєх насны хvхдийн амны хєндий цоорол vvсгэдэг бактериар тийм ч амархан халдварлагддаггvй. Тийм учраас та: • Хvvхдийнхээ хоолыг зажлаж єгєх болон хvvхдийн хаблагаар хоолыг амсахаас зайлсхийх хэрэгтэй. • Хєхєлтийг нь амандаа хийж битгий цэвэрлээрэй! • Таны шvд эрvvл бол хvvхдэд бактери тийм ч амархан халдахгvй учраас шvдээ хамгаалаарай.

Шvдээ ингэж угаагаарай Орой унтахын ємнє шvдээ угаах нь сайн. Яагаад гэвэл шєний цагт шvлс бага ялгарч шvдийг сайн хамгаалж чаддаггvй. Мєн унтахын ємнє угаавал фтор амны хєндийд удаан байх боломжтой. Шvд угаах хєдєлгєєн нь хичээнгvй бичихтэй адил хэцvv учраас бие дааж чаддаг болтол нь (8 нас) эцэг эхчvvд хvvхдийнхээ шvдийг єдєр бvр угааж єгч байх хэрэгтэй. Хvvхдийн сойзыг (буцалсан) усаар норгож болно. 3-аас дээш насны хvvхдийн сойзон дээр чигчий хурууных нь хумсан чинээ фтортой оо тvрхэхэд л хангалттай.

Жишээ нь: шvдний гадна талаас эхлэн угаахдаа хєнгєн дарж, татаж, тvлхэх хєдєлгєєнийг богино. Олон давтамжтайгаар хэсэг хэсэг газрыг сойздож угаагаарай. Шvд буйлны уулзвар хэсгийг сайн угаа. Дээд доод шvдний гаднах хэсгийг угааж дуусаад дотор талыг дээрх маягаар угаана. Vvдэн шvдний дотор талыг угаахдаа сойоо эгцээр нь барьж татаж, тvлхэх хєдєлгєєнєєр буйл шvдээ сайн угаа. Эцэст нь шvдний цєгцийг цэвэрлэхдээ сойзоо шvдэн дээр босоо байрлуулж, туушид нь татаж, тvлхэх замаар сойздож угаа. Ийнхvv 3 минутын турш шvдээ угаасны дараа ганцхан удаа амаа зйлвал сайн. Учир нь жаахан ч гэсэн фтор амны хєндийд vлдэх хэрэгтэй. Эцэст нь сойзоо цэвэр орчинд босоогоор нь тавьж хатаагаарай. 

1212