Байгууллагын товч танилцуулга


 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

           “Өсвөр Үе Хүнс” ОНӨӨАТҮГ нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 тоот тогтоолоор нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд үйл ажиллагаагаа явуулж байсан “Балчирхан”, “Хан-Уул Хангамж” НӨҮГ-уудыг нэгтгэснээр үүсгэн байгуулагдсан. Бид одоогоор нийслэлийн Багахангай, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд буюу 84 цэцэрлэг, 20 ерөнхий боловсролын сургуулийн нийт 185 хичээлийн байрны хүүхэд багачуудыг эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан, баталгаатай, чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

       Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 93 дугаар тогтоолоор тус байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулснаар бие даан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр ханган нийлүүлэх чиг үүрэг нэмэгдсэн.

 Манай байгууллага нь одоогийн байдлаар 28 үндсэн ажилтантайгаар хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын 5 авто машин, бараа бүтээгдэхүүн хадгалах махны 1, хүнсний ногооны 1, хуурай хүнсний 8, нийт 11 агуулах /212.47 м2/-ын өрөө, тасалгааны хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж, нийт 24 төрлийн 110 орчим нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр цэцэрлэг, сургуулиудыг ханган ажиллаж байна.

ЗОРИЛГО

Ханган нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг олшруулах, хүүхдийн насны онцлогт тохирсон илчлэг сайтай, шимт бодисын хэрэгцээ, витаминлаг байдлыг бүрэн хангасан хүнсээр хангах, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг цаашид дотоодын гарал, үүсэлтэй бүтээгдэхүүнээр бүрэн хангахад оршино.

ЗОРИЛТ

Байгууллагын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зардлыг хэмнэх үүднээс цэцэрлэгийн нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, мал аж аж ахуй, газар тариалан зэргээр туслах аж ахуй эрхэлж үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх.

                             ХУУЛЬ, ДҮРЭМ

Манай байгууллага нь үйл ажиллагаандаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, НИТХТ-ийн тогтоолоор батлагдсан байгууллагын үндсэн дүрэм болон бусад хууль, эрх зүйн актууд, дээд шатны байгууллага, албан тушаалтнаас гаргасан тогтоол, захирамж, шийдвэрүүдийг мөрдлөг болгон ажилладаг.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДАВУУ ТАЛ

Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тогтвортой харьцаа, чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг байнгын харилцагч түншүүд, санхүүгийн найдвартай эх үүсвэр.

ХЯНАЛТ, УЯЛДАА ХОЛБОО

Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгч гэрээт аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, бараа бүтээгдэхүүнийг тогтсон хугацаанд шинжилгээнд бүрэн хамруулан ажилладаг.

Манай байгууллагаас харилцагч цэцэрлэг, яслиудын тогооч, нярав, ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалт, семинар зохион байгуулахын зэрэгцээ бараа бүтээгдэхүүний хүлээн авалт, агуулахын хүрэлцээ, бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалтад хяналт тавих үүднээс газар дээр нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагатай байнгын харилцаатай хамтран ажилладаг. 

 vvvvvvvvv