Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2021, 2022 онд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хийсэн хяналт, шалгалтын хүрээнд ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийн дагуу шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн баталсан удирдамжид заасан хуваарийн дагуу Хяналт шалгалтын бүрэлдэхүүн манай байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ирж ажиллалаа.
Хяналт шалгалтаар иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилт, албан хэрэг хөтлөлтийн “edoc” систем, тоон гарын үсгийн ашиглалт, хариутай бичгийн шийдвэрлэлт, архивын цахим болон цаасан нөхөн баяжилт, холбогдох нийтлэг журмууд, стандартын хэрэгжилт зэргийг шалгалаа.