Захирлын мэндчилгээ
Эрхэм танд “Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-ын цахим хуудсанд зочилж буй энэ өдрийн мэндийг эрэн мэндчилье.
Бидний үйл ажиллагаа жилээс жилд чанаржиж, одоогийн байдлаар Баянзүрх, Хан-Уул, дүүргүүдийн нийт 84 цэцэрлэг болон 20 ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд захиалгын дагуу эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж, 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудтай бэлтгэн нийлүүлэх гэрээ хийж 24 төрлийн 110 гаруй нэрийн чанарын шаардлага хангасан, шинжилгээнд хамрагдсан бараа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж хамтран ажиллаж байна.
Манай байгууллага Монгол Улсын Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй хүүхдийн хоолны норм норматив тогтоосон тушаал шийдвэр зэрэг хууль тогтоомжуудын чандлан мөрдөж хуулийн хэрэгжилтэнд онцгойлон анхаарч, нийт худалдан авалтын 70 хувиас багагүй бараа бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчдээс бүрдлүүлэн хэрэглэгчдэд хүргэх бодлого барин ажиллаж байна.
Бид байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдлыг хангах тухай төрийн бодлого шийдвэрийг мөрдлөгө болгон ажиллаж, хийж хэрэгжүүлсэн ажил болоод худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл, судлагааг цахим хуудсандаа байршуулан эрхэм зочин танд нээлттэй мэдээлэл хүргэж байх болно.
Хүүхдийн өдөр тутам хэрэгцээт хоол хүнсийг аюулгүй, найдвартай түргэн шуурхай хүргэж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх талаар та бүхэн санал хүсэлтээ манай цахим шуудангаар илгээж бидний ажлыг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.