Гамшгийн аюулын зарлан дохиогоор ажиллаж, аюулгүй талбайд цугларах дадлага сургуулилт боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд улс даяар зарлан мэдээллийн дохиогоор ажиллах нэгдсэн дадлага, сургуулилтыг жил бүртйн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Пүрэв гарагт зохион байгууллагддаг.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг удирдлага дор “Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулилт 2023 оны 06 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан энэ жилийн Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлийн дохиогоор ажиллаж, аюулгүй талбайд цугларах дадлага 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 16:00 цагт зохион байгуулагдсан.
Энэ удаагийн Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлийн дохиогоор Баянзүрх дүүргийн 19-р хороонд байрлах “Газарчин” дээд сургуулийн гадна талбайд, цугларах дадлага сургуулилтад “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцлоо.