БНСУ-ын KOICA олон улсын байгууллага, WITH төрийн бус байгууллагын хамтран хэрэгжүүлсэн сургалтад оролцлоо.
Нийслэлийн Боловсролын газраас ШУТИС, Үйлдвэрлэл технологийн сургуулийн "Шим тэжээл судлалын төв" БНСУ-ын KOICA олон улсын байгууллага, WITH төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах" төслийн хүрээнд хагас жил тутамд зохиогддог сургалт зохион байгуулагдлаа.
Тус 5 дах удаагийн сургалтад БШУЯ, НБГ, ЗАА, дүүргийн Боловсролын хэлтэс, худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Асгат ОНӨААТҮГ, Багачууд хүнс ОНӨААТҮГ, Хүнс хангамж ОНӨААТҮГ-ын удирлагууд болон эрүүл ахуйч нар оролцлоо.