Засгийн газрын Худалдан авах ажиллагааны А3 сертификатын сургалтыг ажлын байранд зохион байгууллаа
Монгол Улсын Их сургууль, Бизнесийн сургуулийн багш, "Худалдан авах үйл ажиллагааны хөтөч" ТББ-ын тэргүүн Н.Батжаргал багш Засгийн газрын худалдан авах ажиллагааны талаар суурь мэдлэг олгох, 2020 онд шинээр гарч хэрэгжиж буй хуулийн талаар мэдлэг олгохоор байгууллагын оффисын ажилтнуудад ажлын байранд сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар:
- Засгийн газрын худалдан авах ажиллагааны онолын үндэс
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тус хуулийг даган гарсан журам, дүрэм, аргачлалын хэрэглээ
- Худалдан авах ажиллагааны зохион байгуулалт болон холбогдох журмын танилцуулга
- Тендерийн баримт бичиг боловсруулалт, үнэлгээ хийх арга техник
- Цахим худалдан авах ажиллагаа болон холбогдох бусад шаардлагатай мэдээллийн талаар мэдлэгийг олголоо.