Захирлын зөвлөлийн шуурхай хуралдаан боллоо
Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус байгууллагын Захирлын зөвлөл хуралдаж, цар тахлын үед ажиллах шуурхай арга хэмжээний төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.
Хурлын шийдвэрийн дагуу харилцагч цэцэрлэгүүдээс түргэн муудах шинж чанартай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг яаралтай татан авах ажлыг зохион байгуулж эхэллээ.