Дархлаажуулалтын 3-р тунд хамрагдлаа


Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын уриалгыг дэмжиж 2021 оны 11-р сарын 12-ны өдөр манай байгууллага хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн "Бяцхан тэмүүлэл" дархлаажуулалтын явуулын баг ажлын байранд ирж Ковид-19-ийн эсрэг 3-р тун вакциныг хийлээ. Нийт ажилтнууд АНУ-ын Файзер, БНХАУ-ын Синофарм вакцинаас өөрийн сонголтоор хийлгэж хамт олон, гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө дархлаажуулалтын аянд идэвхтэй нэгдэн оролцлоо.

Сайн цагийн төлөө хамтдаа!

Qjkeufg249AUxQ6.jpg
jOe34VmXPI0y3fY.jpg