Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан


Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль, “МУ-ын Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.3.10, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд: Эхний хагас жилийн байдлаар ХУД-ийн 32, БЗД-ийн 52, нийт 84 цэцэрлэг, тэдгээрийн 81 салбар хичээлийн байр, мөн ерөнхий боловсролын 20 сургууль, нийтдээ 185 хичээлийн байрыг эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан 27 төрлийн 110 орчим нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр ажлын өдөр бүр түгээлтийн 5 машинаар тасралтгүй, шуурхай ханган нийлүүлж ажилласан. Ханган нийлүүлсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бүрийг эрүүл ахуй, ариун цэврийн шинжилгээ баталгаажилтад зохих дүрэм, журамд заасан хугацаанд хамруулж ажилласан. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шүүр" ажиллагааны хүрээнд байгууллага дотоодын хяналт, шалгалтыг хийлээ. Шалгалтаар хууль тогтоомж зөрчиж, ашиг сонирхлын зөрчилтэй томилогдсон, ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангаагүй, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зэрэг зөрчилтэй удирдлага, ажилтан байгаагүй болно.

Нийслэл, хотыг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөний 2.4.2-д: “Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг эрүүл баталгаат хоол, хүнсээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн байна”, Нийслэлийн Засаг даргын “2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.3.5-д: “Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээнд хүнс ханган нийлүүлэх нэгдсэн тогтолцоог нэвтрүүлж, хүүхдийг эрүүл баталгаат хоол хүнсээр хангана”-гэсэн заалтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний түүхий эд нийлүүлэх үйл ажиллагааны тухай” А/657 дугаар захирамж гарч, эхний ээлжинд гал тогооны тоног төхөөрөмж, тогооч, бэлтгэгч зэрэг боловсон хүчний шаардлага хангасан нэр бүхий 10 сургуулиудад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлж ажиллахыг манай байгууллагад даалгасан. Захирамж гарсны дараагаас одоогоор бие даан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа Баянзүрх, Хан-Уул дүүргийн нийт 20 ерөнхий боловсролын сургуультай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна. Бусад сургуулийн хувьд гал тогооны тоног төхөөрөмж, тогооч, бэлтгэгчийн орон тоо бэлтгэгдээгүй байна. Нийслэлийн Засаг даргын “2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1.4.-заалтыг хэрэгжүүлэх хүрээнд: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу 98 төрлийн мэдээллээс өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулах шаардлагатай, хамаарал бүхий мэдээлэл бүрийг байршуулсан бөгөөд НЗДТГ-аас ирүүлсэн чиглэлийн дагуу өөрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэсэн ажлын тайланг долоо хоног бүрийн Баасан гарагын 10:00 цагаас өмнө НЗДТГ-т хүргүүлэн ажиллаж хэвшээд байна. Байгууллагын шилэн дансанд эхний хагас жилийн байдлаар 80 мэдээлэл оруулах ёстойгоос одоогоор 74 мэдээллийг хуулийн хугацаанд нь оруулаад байна. Харин 6 мэдээллийг 6 дугаар сар дууссаны дараа оруулах ёстой болно.