Ажилтныг сонгон шалгаруулах журам
“Өсвөр Үе Хүнс” ОНӨААТҮГ-аас иргэнийг ажилд авахдаа:
- Сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн иргэний хүсэлтийг хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан хүлээн авч, ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалган, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж захиралд танилцуулна.
- Тухайн иргэнд байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулан зөвшөөрсөн тохиолдолд ажилд авах тухай тушаал гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.
- Ажилд орохыг хүссэн иргэн дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ.
3.1. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.2. Анкет;
3.3.Боловсролын зэргийн үнэмлэх, диплом, сертификат;
3.4. Ажилд орохыг хүссэн өргөдөл.