Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийн хүнсний хангамжид хяналт тавин, зөвлөн туслах ажлыг хийлээ.


Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Хүнсний тухай, Эрүүл ахуйн тухай, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2021 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилт, Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийн хүнсний хангамжид хяналт тавих, зөвлөн туслах ажлын удирдамжийн дагуу Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын  газар, Боловсролын Ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хамтарсан ажлын хэсэг манай байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ирж ажиллалаа.