Харилцан хандлага сэдэвт сургалт боллоо


Байгууллагын 2023 оны Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Franklin Covey сургалтын төвийн багш Б.Солонгоо манай байгууллагын хамт олонд Хүмүүсийн хоорондын харилцаа, харилцан хандлага сэдвээр хичээл заалаа.  

Хандлага гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт ажээ.   

Харилцаа хандлага хоёр нягт холбоотой бөгөөд харилцааны явцад хандлага мэдрэгддэг.  Хандлага үйлдэл болохдоо бодлоор дамжин илэрдэг.

Ёс зүй нь хүний дотоод сэтгэлийн төгөлдөршилтэй нягт холбогддог бөгөөд энэ нь харилцаа хандлагын хэлбэрээр илэрдэг.

Хандлага оюун ухаанаас илүү чухал байдаг байна. Яагаад гэвэл таны амжилтыг IQ биш хандлага тодорхойлдог гэдгийг баталсан байна. Хүний хандлагыг хэвшмэл сэтгэлгээ ба өсөлтөт сэтгэлгээ гэж үндсэн хоёр ангилалд хувааж үзсэн. Хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс өөрийгөө өөрчлөгдөх боломжгүй гэж үздэг. Ямар нэг сорилт бэрхшээл тулгарахад сэтгэлээр унаж цөхөрдөг. Өсөлтөт сэтгэлгээтэй хүмүүс өөрөө хичээвэл өсөж дэвжиж амжилтанд хүрнэ гэдэгт итгэдэг.

Хүмүүсийн амьдралдаа хандах хандлага, ёс заншил, уламжлал дэг жаяг, шашин шүтлэг зэргийг хэрхэн авч      үзэх нь эцэг эх гэр бүлийн нөлөөлөл, нийгмийн хөгжлийн    хандлагаас хамаарч байдаг. Хүний сэтгэлгээ нь эерэг, сөрөг 2 хандлагаар илэрхийлэгддэг. Эерэг сэтгэлгээ нь аливаа зvйлийн сайн сайхан тал болоод аливаа бэрхшээлийг даван туулах арга замыг харж чаддаг бол сөрөг сэтгэлгээ нь байнга болж бvтэхгvй, дутагдалтай талыг хардаг учраас хvнийг урагш бус хойш чангааж байдаг байна.