Хяналт шинжилгээ үнэлгээний нэгдсэн тайлангийн дэд системийн талаарх сургалт боллоо
Хяналт-шинжилгээ үнэлгээний нэгдсэн тайлангийн дэд системийг нэвтрүүлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод ажил тайлан мэдээ хариуцсан албан хаагдад системийг хянах, тайлагнах эрх олгох 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан сургалтад манай байгууллагын менежер, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан нар хамрагдлаа.
Сургалтаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1106 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын талаар танилцуулга хийж, Хяналт шинжилгээний нэгдсэн системд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн явц, үр дүн, жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, тайлан мэдээг тайлагнах, хянах, баталгаажуулах талаарх мэдлэгийг олголоо.