Стресс менежмент сургалт боллоо


“Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын 2023 оны сургалтын төлөвлөгөөний дагуу Монголын Сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэгийн тэргүүн Н.Алтанзул “Стресс менежмент” нэртэй сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр  удирдан явуулж  байгууллагын нийт ажилтан албан хаагчид хамрагдлаа. Бид сургалтаар стрессийн тухай дараахь зүйлсийг мэдэж авлаа. 

Стрессийн хамгийн үнэнд ойртсон тодорхойлолт нь Стресс гэдэг нь организмд ямар нэг гадаад болон дотоод цочроогчоос үүсч байгаа нөлөөллийн бие болон оюун санааны хариу үйлдэл юм. Өөрөөр хэлбэл стресс нь хэрэгцээ нь хувь хүний дайчилж болох хувийн болон нийгмийн нөөцөөс хэтэрлээ гэдгийг ухамсарлах мэдрэмж эсвэл нөхцөл юм. 

Шинж тэмдэг нь ерөнхийдөө бие махбодь, сэтгэлийн хувьд тайван бус байх явдал юм.

Гэхдээ стресс нь заавал сөрөг үзэгдэл байх албагүй. Учир нь зарим стресс нь хүнийг хөгжүүлж, амжилттай ажиллахад нь нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл та түүнийг хэрхэн хүлээж авч байгаагаас шалтгаалдаг.

Стрессийг бие махбодод үзүүлж буй  нөлөөллийн байдлаар нь: 

а. Физиологийн

б. Сэтгэлзүйн

в. Мэдээллийн стресс гэж 3 ангилдаг.

Физиологийн стресс: Сэтгэл түгшилтийн голомт уураг тархинд байснаар зүрх, судас, сэтгэцийн өвчин, ходоод гэдэсний шархлаа зэрэг стрессийн гаралтай өвчин үүсэх үндсэн нөхцөл нь болдог.

Илрэх шинж тэмдэг:

1.Гарын алга хөлрөх

2.Даралт ихсэж зүрх дэлсэх

3.Хүзүү нуруугаар хөших

4.Амархан ядрах

5.Толгой өвдөх

6.Хоолны дуршил буурах

7.Нойр хулжих

8.Амьсгал бачуурах гэх мэт. 

Сэтгэлзүйн стресс: Гайхах, сэтгэл түгших, уурлаж бухимдах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөөс болж үүсдэг.

Илрэх шинж тэмдэг нь:

1.Уурлах

2.Сэтгэл зовох

3.Сэтгэл санаа тогтворгүй болох

4.Эргэлзэх

5.Өөртөө итгэлгүй болох

6.Гэмших

7.Гутрах

8.Ганцаардах

Мэдээллийн стресс: Хэт их ачаалал нь мэдээллийн үүсгэдэг.

Шинж тэмдэг:

1.Амархан уйлна

2.Хумсаа мэрж, шүдээ хавирах

3.Архи, мансууруулах бодис хэтрүүлэн
хэрэглэх

4.Төрөл бүрийн хорт зуршилтай болно

5.Хэт их иднэ

6.Хүчирхийлэл үйлдэнэ

7.Зөрүүдлэнэ

Нийгмийн хувьд: Бусдаас хөндийрнө. Бусадтай харилцахад бэрхшээлтэй болно. Ажил сургуулиасаа залхаж олон дахин солино.Зохион байгуулалтгүй болно.

Стрессийг зохицуулах эрүүл бус аргууд:
Доорх аргууд богино хугацаанд стрессийг арилгах ч урт хугацаанд бүр илүү хор хохирол учруулдаг байна. Жишээ нь:

  • Тамхи татах
  • Архи уух
  • Хэтрүүлэн идэх
  • ТВ, компьютерийн өмнө хэт их цагийг өнгөрөөх
  • Гэр бүл, найз нөхөд болон нийгмийн бусад арга хэмжээнээс хөндийрч, зугтах
  • Эм, мансууруулах бодис хэрэглэн тайвшрах
  • Хэт их унтах
  • Ажлаа хойшлуулах
  • Асуудалтай нүүр тулахгүй байх
  • Бусдад стрессээ гаргах

Стрессийг удирдах 7 арга байдаг.

  1. Хөдөл. Дасгал хөдөлгөөн хий.
  2. Нийгмийн идэвхитэй бай.
  3. Шаардлагагүй стрессээс зайлсхий. Стресс нь таны мэдрэлийн системээс автоматаар үзүүлж буй хариу үйлдэл боловч зарим стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг урьдчилж мэдэх боломжтой байдаг. Энэ тохиолдолд стресс үүсгэж буй нөхцөл байдлыг өөрчил, эсвэл өөрийн хариу үйлдлээ өөрчлөөрэй.
  4. Нөхцөл байдлыг өөрчил. Сэтгэл хөдлөлөө нууж, хадгалаад байлгүй илэрхийл. Харилцан буулт хий. Цагаа зөв зохицуул.
  5. Стресс үүсгэгчид дасан зохиц. Асуудлыг өөрөөр хар. Асуудлыг цаад шалтгааныг хай. Өөрийн шалгуураа өөрчил.
  6. Өөрчилж чадахгүй бол хүлээн зөвшөөр. Бүх зүйлийг хянаж, удирдана гэдэг боломжгүй. Уучилж сур.
  7. Амралт, зугаа цэнгэлд цаг гарга.