“ХҮҮХДИЙН ХООЛ ҮНДЭСНИЙ” ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО


Монгол Улс Алсын хараа- 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ "Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой,  эх оронч хөрвөх чадвартай, оюунлаг бүтээлч иргэнтэй улс болж  хөгжинө гэсэн зорилго тавьсан.

Боловсролын сургалтын байгууллагад 1.2 сая орчим хүүхэд  суралцаж байна. Тэднийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалахад суурь асуудал болсон эрүүл мэнд, хоол шим тэжээлийн асуудлыг "Хүүхдийн хоол үндэсний чуулган"-аар хэлэлцлээ.

Нэгдсэн Үндэсний байгууллагаас зарласан Тогтвортой хөгжлийн зорилгод:

 -Өлсгөлөнг зогсоох
 -Эрүүл мэндийг дэмжих
 -Чанартай боловсролыг дэмжих гэсэн үндсэн 3 том зорилго бий.

Дэлхий нийтийн болон, манай улсын бодлогод тусгалаа олсон эдгээр зорилтыг хангахад оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал юм. Тиймээс боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн талаар хэлэлцэж, хамтын шийдвэр гаргахаар "Хүүхдийн хоол" үндэсний чуулганыг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Чуулганд ЭМЯ, БШУЯ, ХХААХҮЯ, сургууль цэцэрлэгийн удирдлага, "Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ, “Асгат” ОНӨААТҮГ,  Багачууд хүнс ОНӨААТҮГ, Хүнс хангамж ОНӨААТҮГ-ын байгууллагуудын удирдлага , эрүүл ахуйч нар нар болон хот хөдөөгийн 1500 орчим төлөөлөгч оролцлоо.

Уг чуулганаар

• ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны чанар, хүртээмж

• Үдийн хоол хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нь

• Үдийн хоолны зардлыг аав ээж, асран хамгаалагчтай хуваалцах боломж

• Дунд ахлах ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулах боломж

• Эрүүл эко бүтээгдэхүүнийг үдийн хоолны цэсэнд багтаах

• Үдийн хоол сурлагын амжилтад нөлөөлөх нь гэх мэт олон чухал сэдвээр зөвлөлдлөө.