“Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа


Монгол улсын ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигын хүрээнд хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон хот-Иргэний оролцоо” хаврын мод тарих аянд нэгдэж “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын хамт олон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Шинэ нисэхийн зам дагуу “Ногоон хэрэм” төслийн талбайд хуваарийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, өөрийн хуваарилагдсан талбайд Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтний зөвлөснөөр технологийн дагуу нийт 25 улиас мод тарилаа.