"Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-ын хамт олон "Цаг гаргая" биеийн тамирын арга хэмжээнд нэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир, спортын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэвшил аян эхэллээ.
Иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир, спортоор хичээллэх ач холбогдлыг ойлгуулах мэдлэг, мэдээлэл олгох, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, спортын ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэгдэн зохион байгуулагдаж байгаа “Цаг гаргая” биеийн тамирын арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо хамтран 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс зургаадугаар сарын 24-ны өдрийн хооронд орон даяар зохион байгуулж байна.
“Цаг гаргая” биеийн тамирын арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэх, дархлааг нэмэгдүүлэх зорилгоор спорт заалыг 7 хоног бүр 2 цагийн хугацаатай авахаар “Кайрос” ХХК-тай гэрээ байгуулсан. Ажилтан албан хаагчид 7 хоног бүр спорт зааланд спортоор хичээллэж цагийг зөв боловсон өнгөрүүлж байна.
Тус байгууллагын эмэгтэй ажилтан албан хаагчид ажлын цаг эхлэхээс өмнө фитнессээр хичээллэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өдөрт 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийснээр илүүдэл жин, таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэргээс урьдчилан сэргийлж чадна гэж уриалдаг.